Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 30-ны 20 цагаас 05-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 0…-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм дулаан, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм дулаан, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2023 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5 дугаар сарын 2 ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *