Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Ховдын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 27-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 26-ны 20 цагаас 11-р сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн жавартай байна.