УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр . Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
One reply on “ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru