Categories
мэдээ улс-төр

Ц.Туваан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэнэ

Өнгөрсөн амралтын өдөр болсон Ардчилсан намын VII Их хурлаар Ардчилсан нам намын даргаа батламжилж, анхан болон дунд шатны намын удирдлага, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн, Үндэсний бодлогын хороо болгосон юм.

Ингэснээр хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо татан буугдаж, шинээр байгуулагдаж буй Үндэсний бодлогын хороо 380 төлөөлөгчтэй ажиллахаар болов. Үндэсний бодлогын хорооноос АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм. Өчигдрийн хуралдааны төгсгөлд Ц.Тувааныг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ц.Туваан өмнө нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *