Туркийн Анаталья хотноо “Гранд слам” тэмцээн үргэлжилж байна. Хоёр дахь өдөр “С” хэсэгт барилдаж буй МУГТ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эрэгтэйчүүдийн -73 кг жингийн финалд Италийн Мануэл Ломбардод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
Анталъягийн их дуулгыг Монголын 19 тамирчин зорьсноос одоогоор хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр мөнгө, эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртсэн.
Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болох ба Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин зодоглоно. Хасагдах шатны барилдаанууд 13.30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 22.00 цагт эхэлнэ.