Categories
мэдээ нийгэм

Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг дарга ажлаа хийж чадахгүй байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь /НИТХ/ Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд одоогийн Засаг дарга С.Батболдыг ажлаа муу хийж байна хэмээн мэдэгдэв.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү: С.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод есөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол ажил хийе, нийслэлээ хөгжүүлье гэж боддог хүнд бол хангалттай хугацаа. Гэтэл Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-д 15 тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үеэс хоёр дахин бага байна. 2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр, долоон дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор батлагдаагүй байна. Ажилдаа санаачилга, хурд муутай байгаагаа мөнгөгүй, төсөвгүй гэсэн башир тайлбар хийж бултах оролдлого хийх боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *