Categories
гадаад мэдээ

ТОКИО-2020: Сүүлийн 24 цагт олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрчээ

Японд бүртгэгдэх Коронавирусийн халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа. Пүрэв гаригт улсын хэмжээнд халдварын 10.699 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Олимпийн наадам явагдаж буй Токио хотод 3865 тохиолдол илэрсэн нь мөн л сөрөг дээд амжилт болжээ. Олимпийн наадмын үеэр халдвар тархахаас сэргийлж Токио хотод онц байдал зарласан ч нөхцөл байдал улам дордсоор байна.

Өчигдөр олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний гурав нь тамирчин аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *