Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэрэлж, Скай ресортоос гадна тусгай чиглэлд нэмэлт автобус гаргана DNN.mn

Тэрэлж болон Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу ийнхүү автобус явуулах болсон юм. Цаашид нэмэлтээр зургаан чиглэлд тусгай зориулалтын автобус гаргахаар төлөвлөж байгаа талаар НОК-оос холбогдох албаны хүмүүс танилцуулгадаа дурдсан байна.

Жуулчны баазууд руу хүргэх тусгай маршрут “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд зорчих автобусны үнэ том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, “Сүхбаатарын талбай – Скай ресорт” чиглэлд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *