Тендерийн урилга
Огноо : 2015.02.18
Тендер шалгаруулалтын нэр: Оношлуур ,тэжээлт орчин, химийн бодис,урвалж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: 2015Lab01
[Зоонозын өвчин судлалын үндэсний төв] эрх бүхий тендерт оролцогчдоос [Оношлуур, тэжээлт орчин, химийн бодис урвалж]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [50,000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:150,000,000 төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:100,000,000
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:шаардлагатай
Тендерийн хамт [2,200,000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2015 оны 03 сарын 20-ны өдрийн 12 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2015 оны 03 сарын 20]-ний өдрийн, [13цаг]-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
[Сонгино хайрхан дүүрэг, 20-р хороо, Дэвшилийн автобусны буудал
(ЗӨСҮТөв, ЧХҮДА Албаны дарга, Э.Тунгалаг, 91146373 ]