Хүн, мал
амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор маргаашнаас эхлээд 15 хоног хяналт шалгалт явуулах
цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын
хөдөлгөөнт эргүүл гаргахаар болжээ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг
тус тус зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга С.Батболд
үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үед байгалийн голомтот болон хүн, мал
амьтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж буйтай холбогдуулан нийслэл рүү
зөөгдөн орохоос сэргийлж байгаа аж.
Мөн
эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа
явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг албаныханд
даалгажээ.