Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох цэгүүдийг “Авто худалдааны цогцолборт” төвлөрүүлнэ

Авто тээврийн үндэсний төвд явагддаг тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээг “Авто худалдааны цогцлолбор”-т төвлөрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан “Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдраг, “Авто тээврийн үндэсний төв”-ийн дэд захирал П.Дэлгэрнаран нар хэвлэлийн хурал хийлээ.

Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох, техникийн хяналт үзлэгийн үйлчилгээг энэ сарын 28-наас “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Дээрх үйлчилгээнд зориулан СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын 2 га газрыг тохижуулжээ. Ингэснээр импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл хийдэг Авто тээврийн үндэсний төвийн долоон салбарын 5-ыг нь тус цогцолбор руу нүүлгэн шилжүүлэхэд бэлэн болжээ. Үлдсэн хоёр салбарын үйл ажиллагаа нь “Цирк”, “Хөсөг трейд”-ын байршилд хэвийн үргэлжлэх юм байна. “Тээврийн хэрэгслийн бүртгэлийг нүүлгэн шилжүүлэх нь улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах түүнээс үүдэн гарах замын хөдөлгөөний ослыг бууруулах давуу талтай” гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал П.Дэлгэржаргал хэллээ.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлэхэд зориулж Авто худалдааны цогцолборт арилжааны дөрвөн банк, даатгалын дөрвөн байгууллага, нотариат, улсын дугаарын 8 үйлдвэрийн үйл ажиллаага явуулах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *