Categories
мэдээ спорт

Таван орны оюутан залуус өрсөлдөв

Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн оюутан залуучуудын олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо боллоо.

Тэмцээнд Монгол Улсын их дээд сургуулийн оюутан залуучуудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Австрали гэсэн таван орны 160 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн олимпийн зургаан (57, 65, 74, 86, 97, 125 кг) жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Багийн дүнгээр Монгол Улсын баг тэргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын баг хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

Тэмцээнийг зохион байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Ц.Цогтбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, О.Пүрэвбаатар, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга тэргүүтэй манай чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид төрөн гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *