Categories
мэдээ нийгэм

Таван ээж жагслаа

“Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группийн таван ээж Чингисийн талбай дээр эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Уг нь тус группээс хүчирхийллийн эсрэг эв санааны нэгдлийн томоохон цуглааныг зохион байгуулахаар мэдэгдээд байсан боловч өнөөдөр арав хүрэхгүй ээжүүд цуглажээ.

Ээжүүд энэ удаагийн цуглаанаараа хүчирхийллийн эсрэг хуулийг түргэн батлахыг шаардаж буй юм. Цөөхүүлээ ч гэсэн өөрсдийн дуу хоолойгоо олон нийт болон төр засагтаа хүргэхийг зорьж хүйтэнд ийн талбай дээр зогсож байна.

З.Баярцэцэг: Охинтойгоо ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ

Бяцхан охины үхэл нийгмийг цочролд орууллаа. Манай группийнхэн ч мөн хүүхдийн эрхийг хамгаалахад нэмэр болохуйц олон ажил санаачлан хийж байна. Үүний нэг нь өнөөдрийн цуглаан юм. Өнөөдөр ажлын эхний өдөр, тэгээд ч ажлын цагаар болж байгаа болохоор хүн их цугласангүй. Гэсэн хэдий ч нэгийг нэг гэхгүй ээ. Цөөхүүлээ ч байсан хамаагүй өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хүүхдийн эрхийн хамгаалахад хувь нэмрээ оруулж байвал бидний зорилго биелнэ. Охиноо дулаан хувцаслаад хальт дайраад үзэл бодлоо илэрхийлэх гээд зориод ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *