Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1000 гаруй зөөврийн орыг нэмэлтээр дэлгэн, иргэдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа.
Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.