Categories
мэдээ нийгэм

“Таван богд” группийн хамт олон эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ


Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1000 гаруй зөөврийн орыг нэмэлтээр дэлгэн, иргэдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа.

Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

One reply on ““Таван богд” группийн хамт олон эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ”

У нас вы можете заказать монтаж ОЗДС, который включает в себя оборудование помещений защитной АПС и проведение пусконаладочных работ. Монтаж выполняется на основании согласованного проекта, законодательных норм ПП Московской области №881/33, инструкции 2776 и сводов правил. Обслуживание. Вы можете купить оборудование ОЗДС, заказать у нас монтаж или обслуживание ОЗДС.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *