Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлогын гүйцэтгэл өмнөх оноос 658 тэрбумаар өсчээ

Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

ААНОАТ-аар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

НӨАТ-аар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТ-ын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

ОАТ-ын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд: Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 106.5 хувийн, пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн, тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *