Categories
мэдээ нийгэм

Татварын хөнгөлөлтийн өргөдлийг бямба гаргийг дуустал хүлээж авна

Орон сууц шинээр худалдан авсан болон их дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой иргэдийн өргөдөл хүсэлтийг харъяа аймаг дүүргийн татварын байгууллагууд энэ сарын 14-ний өдрийн ажлын цаг дуустал хүлээж авах юм байна.

Хэдийгээр эдгээр өргөдөл хүсэлтийг авах хугацаа хоёрдугаар сарын 15-ныг дуустал хүлээж авах журамтай боловч амралтын өдрүүд тохиож байгаа тул бямба гаригт бүтэн ажиллана гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *