Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Орос борш

Орц:

-Дөрвөн хүний порцоор.

-Хүрэн манжин- гурван ширхэг

-Төмс-гурван ширхэг

-Лууван-хоёр ширхэг

-Сонгино-нэг ширхэг

-Цөцгийн тос

-Ургамлын тос

-Байцаа

-Тахианы шөл

Хийх арга:

Хүрэн манжингаа угаагаад хальслахгүйгээр нэг цаг чанаад сойж хөргөөнө. Хэрчиж бэлтгэсэн төмсөө 15-20 минут чанаад галыг нь унтраана. Хайруулын тавганд дөрвөн хоолны халбага ургамлын тос хийж хэрчсэн лууван, сонгиноо хийгээд 7-10 минут зөөлөн гал дээр хуурна. Дээрээс нь 2-3 халбага кетчуп хийгээд сайтар холино. Буцалгаж буй төмсөн дээрээ нарийн хэрчсэн байцаагаа хийнэ. Хөргөсөн манжингаа хальсалж нарийнхан хэрчээд нэмээд буцалгана. Ингээд 5-6 цайны аяга шөл, нимбэгний шүүс, давс, перец, лаврын навч, вандуй хийнэ. Дараа нь хуурсан лууван, сонгино,өргөст хэмхний навч эсвэл яншуйгаа хийж буцалгана. Лууван, манжин, төмсөө бүрэн болтол 10-25 минут зөөлөн буцалга. Ийнхүү орос аргаар хийсэн борш бэлэн боллоо. Хачирт нь шинэхэн цөцгий, талх зохимжтой.

Украин үндэстний ВАРЕНИК

Орц:

-Гурил 200 гр

-Ус 80 гр

-Өндөг нэг ширхэг

-Шанз бэлтгэхэд:

-Шинэ байцаа 350 гр

-Элсэн чихэр

-Лууван нэг ширхэг

-Сонгино нэг ширхэг

-Ургамлын тос

-Чанасан төмс 350 гр

-Хатаасан мөөг 80 гр

-Перец

Хийх арга: Гурил, ус, өндгөө хольж зуурна. Шанзаа бэлдэнэ. Байцаа, лууван, сонгиноо жижиглэж хэрчээд хуурна. Үүний дараа жигнэнэ. Чанасан төмсийг махны машинаар машиндан, шарсан сонгино, чанаж болгоод жижиглэн хэрчсэн (эсвэл махны машинаар машиндсан) мөөгтэй хольж базна. Давсалж перц хийнэ. Бэлэн болсон шанзаа гуриландаа боожчимхэнэ. Вареникийг давстай усанд чанаж болгох бөгөөд таваглахдаа цөцгийтэй өгнө.

НОГООН УНДАА

Орц:

-Лууван-гурван ширхэг

-Байцааны далбагар хальс гурван ширхэг

-Хүрэн манжин-хоёр ширхэг

-Шар манжин-нэг ширхэг

-Бууцай-нэг багц

-Яншуй

-Бөөрөнхий сонгино-тал

-Сармис-хоёр хумс

Хийх арга:

Ингээд энэ бүгдийг арилгаж, угааж цэвэрлээд миксердэнэ. Долоо хоногт нэг удаа энэ ундааг хийж уувал биеийг ямар нэг хорт бодист дарангуйлуулахгүй.

Бэлтгэсэн:Д.САР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *