Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан Европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт шалгарч, оролцох эрх авчээ. Хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар Монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтоо хийхээр гарлаа. Одоогоор германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон монгол орны соёл, түүх, боловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна. Тал нэтгийн хүүхдүүд хамтлаг 7-р сард эх орондоо ирнэ гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.