Categories
мэдээ нийгэм

Тайланд дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүллээ

Бангкок дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүллээ. Учир нь 2016 оны наймдугаар сарын 11-ний шөнөөс наймдугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн орчимд Тайландын өмнөд хэсэгт орших найман өөр дүүрэгт дэлбэрэлт болсон. Эдгээрт жуулчид ихээр төвлөрдөг аж.

Тодруулбал, Прачуап Кири Кан мужийн Хуа Хин дүүрэг, Панг На, Пукет, Сурат Тани, Транг зэрэг мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна.

Тиймээс иргэд, зорчигчид амралт зугаалгаар явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол дээрх газруудад зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн Бангкок хотод жуулчид олноор цуглардаг газар руу явахгүй байхыг зөвлөж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *