Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны аравдугаар сарын 29-нд гаргасан тухай мэдээлж байсан. Гэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, гурван жилийн
ял оноогоод байсан билээ. Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц, О.Бямбажав,
Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат,
Э.Өлзийбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сард болсон байдаг.
Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Б.Хурцад гурван жилийн ял
оноосон юм. Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн
аравдугаар сард болж шүүхээс анхан шатны шүүхийн МН/272 дугаартай шийтгэх
тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан
билээ. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр
үлдээж шийдвэрлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Б.Хурц нарыг суллаж байгаа талаар
зарим хэвлэл мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг батлан даалтад гаргах шүүхийн
шийдвэр гарчээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөс
тодруулахад “Б.Хурц нарыг батлан даалтад гаргах шийдвэр гарсан гэсэн. Одоогийн
байдлаар шүүх хурлын тов товлогдоогүй байна. Маргааш албан ёсны мэдээлэл нь
өгнө” гэлээ.