Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэдэд зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаа ажил дээрээ гараа угаах хэрэгтэйг анзаардаггүй 5 мөчийг анхааруулж байна. Та дараах зүйлст хүрсэнийхээ дараа гараа тогтмол угааж байгаарай. Үүнд:
- Ус цэвэршүүлэгч ашиглах,
- Бичил долгионы зуух хэрэглэх,
- Хөргөгчний бариулаас барих,
- Чихэвч болон бусад хэрэгсэл зүүх,
- Принтер буюу хувилагч төхөөрөмж ашигласны дараа заавал гараа угааж ариутгах хэрэгтэй болохыг дурджээ.