Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна DNN.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр ”Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан.  Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Дээрх мэдээллийг өмнөх долоо хоногтой харьцуулж үзэхэд 8.5 хувиар ихэссэн үзүүлэлт гарсныг анхааруулж байна. Томуугийн вирус 12-р сарын сүүлээс эхлэн хоёрдугаар сар хүртэл томуугийн вирус нь өвчлөлийн гол шалтгаан болж хүндрэл өгдөг. Иймд эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлгүүдээр дамжуулан одоо ч гэсэн томуугийн вакцин хийлгэх боломжтой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *