Өнөөдөр Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Александр Васильевич Фоминтой уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ОХУ-д өргөнөөр суралцуулах, Суворовын сургуульд манай дунд ангийн сурагчдаас суралцуулах, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр ирж буй, хурандаа Сулимук Геннадий Михайлович байлцсан байна.