Categories
мэдээ нийгэм

“Сутайн Буянт” ХХК-ны жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд Киа Каренс маркийн автомашин, Тоёото Приус маркийн машинтай мөргөлдөж долоон хүн гэмтсэн ослын талаар хэвлэлүүд мэдээлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Улаан чулуутын хогийн цэг рүү өгсөх замд “Сутайн Буянт” ХХК-ны эзэмшлийн нийтийн тээврийн автобус осол гаргаж, нэг хүний амь насыг хохироож, зургаан хүнийг гэмтээсэн гэх хэргүүд гарсан.

Эдгээр асуудалд Улаанбаатар хотын цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ.Дээрх зам тээврийн ослыг шалгаж буй мөрдөн байцаалтын ажиллагаанд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *