Сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хамруулан авч үзнэ.
Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд:
1.Ундааны зүйлс
- Бүх төрлийн согтууруулах ундаа
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
- Энергийн болон спортын ундаа
- Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль
2. Амттан, зууш
- Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
- Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
- Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
- Шаардлага хангаагүй бохь
3.Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол
- Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
- Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
- Тосонд шарсан ширхгийн хоол
- Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.
А.МӨНХНАРАН