Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх хүсэлт гаргалаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиудын тарах цагийг өөрчлөх хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд хандан гаргасан байна. Учир нь сургууль, цэцэрлэг тарах цагаар авто тээврийн осол ихээр бүртгэгдэж байгаа аж. Нийслэлд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 41 мянга 606 автомашин нэмэгдэж нийт 441 мянга 836 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Энэ жил нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 92 мянга 680 дуудлага ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 24.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ онд зам тээврийн ослоор насанд хүрсэн 154 хүн, найман хүүхэд амиа алдаж 119 хүүхэд гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчилж осол болон түгжрэлийг багасгах боломжтой НЗЦГ-ынхан үзэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *