Categories
мэдээ нийгэм

Сурагчдын автобус шаардлага хангахгүй болох нь шалгалтаар илэрчээ

Замын цагдаагийн газраас 2015-2016 оны
хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,
хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан атобусаар
тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх MNS 6440:2041
стандартыг хангах зорилгоор энэ сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн есөн
дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусуудыг
шалгажээ.

Шалгалтаар:

1. Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн

2. Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,

3. 3огсохгүй явах хориотой тэмдэг байхгүй

4. Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэц байхгүй

5. Хүүхэд тээвэрлэж яваа гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй олон янз бичигдсэн.

6. Хувь хүний тээврийн хэрэгслээр “Хүүхэд тээвэрлэхдээ” тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй.

7. Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн лого байхгүй

8. Эмийн сан нь ор нэр төдий

9. Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн “Шар өнгө” –төй байх боловч олон өнгөтөй, стандартад тавигдсан өнгөөр будуугүй.

10. Стандартад суудлын тоо 22 –ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан

11. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон

12. Зарим жолооч нар
нь мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс
Замын цагдаагийн газраас шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээг гаргаж
нийслэлийн Боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан
зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *