Categories
гадаад мэдээ

Сүмийн галд 100 гаруй амиа алдав

Энэтхэгийн өмнөд муж дахь Хинди шашны нэгэн сүмд галын наадмын үеэр гал гарч, 106 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж, түлэгджээ. Ням гаригийн өглөө болсон галын наадмын үеэр Паравур суурин дахь сүмд хадгалж байсан салютад оч унаж, гал авалцсан байна. Агуулахад байсан салют дэлбэрч, гал түймэр маш богино хугацаанд газар авчээ. Энэ үеэр сүмд байсан хэдэн мянган хүн гарч чадахгүй хоригджээ. Одоогоор 102 хүн амиа алдсаныг албаныхан тогтоогоод байгаа аж.

Энэтхэгийн Хинди шашны сүмд Кали бурхны хутгийг олсон өдөрт зориулсан долоон өдрийн ёслолын сүүлчийн өдөр Хинди шашны хэдэн мянган сүсэгтнүүд цуглаж, галын наадам хийдэг юм байна. Гэвч энэ жил мужийн захиргаанаас сүмд галын наадам зохиохыг хориглосон ч сүсэгтнүүд хоригийг зөрчсөн байжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гал түймрээс амьд үлдсэн хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаар Керала муж руу ниссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *