Сүхбаатар дүүргийн эмнэлэг ирэх сарын 6-ныг хүртэл ажиллахгүй болсон байна.
Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айлд байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төвийн барилгын гадна фасад, дээвэр засварын ажлыг гүйцэтгэж дуусжээ.
Дотор засвар буюу 1-р давхрын шалны засварыг хийж дуусгахад эмнэлгийн талбайг бүрэн чөлөөлөх шаардлага үүссэн байна.
Иймд эмнэлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн, 2025 оны нэгдүгээрр сарын 6-ны өдрийг хүртэл түр зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 13-р хороонд байрлах шинээр ашиглалтад орсон “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Засварын ажил явагдах хугацаанд иргэд, үйлчлүүлэгч нарыг Сүхбаатар эрүүл мэндийн төвийн лавлах 7705-7700 дугаарын утсаар мэдээлэл авах болон 13-р хороонд байрлах “Сэлбэ” нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс санууллаа.