Монгол Улс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад хоногт 3000 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Өвөрхангай, Архангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажил дуусаж, ашиглалтад орсон. Мөн Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 40, Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 52, Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 55, Хэнтий аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Өчигдөр “Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд”-ыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зуржээ.