Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймаг үе үеийн Засаг дарга нартаа хүндэтгэл үзүүллээ

Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Идэрбат Улаанбаатар хотод оршин суугаа, Сүхбаатар аймгийн үе үеийн Засаг дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тус аймагт 80 жилийн хугацаанд 18 Засаг дарга удирдаж байсан байна.Тэдний ес нь эсэн мэнд аж төрж байгаагаас гурав нь орон нутагтаа амьдарч байгаа аж. Мөн Т.Дашсүрэн, Р.Эрдэнэцогт нар нь тодорхой шалтгааны улмаас уг арга хэмжээнд оролцож чадаагүй байна.

Удирдсан он жилийн тухайд Ж.Батсуурь найм, С.Түвдэн таван жил ажиллажээ. Бусад дарга нарын хувьд ихэнх нь дөрөв ба түүнээс доош жилийн хугацаанд ажилласан байна.

Энэхүү уулзалтын арга хэмжээнд засаг дарга асан Б.Чойжилсүрэн, С.Дорж, Ж.Гомбожав, Ж.Батсуурь, З.Энхтөр нар оролцсон бөгөөд тэд нэг өдрийн турш өөрсдийн удирдахуйн арга туршлага, тухайн үед хийлгэж байсан ажил, онцлогийн талаар ярилцаж цаашид аймаг орон нутгаа илүү хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаараа санал солилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *