Categories
мэдээ нийгэм

Стратеги гэж юу вэ

МУИС-ийн оюутнуудад тавьсан илтгэлийн хэсгээс хүргэж байна. Энэхүү илтгэлийг Голомт банкны захирал Ө.Ганзориг тавьсан юм.

Хүн долоо хоногт 2 цаг боддог байсан бол гэж Марк Твейн 100 гаруй жилийн өмнө хэлжээ. Энэ бол өдөр тутамд юу өмсөж зүүх, идэх уухаа бодох биш би ямар нөхцөл байдалд байна вэ гэдгээ бод гэсэн үг юм. Мөсөн уул байлаа гэхэд усны доор байгаа тэрхүү уулын их биеийг харахыг л мөн чанарыг нь харах гээд байгаа юм. Стратеги төлөвлөлт гурван алхамтай байдаг. Нэгдүгээрт нь:

Нөхцөл байдлын шинжилгээг хийх хэрэгтэй. Өрсөлдөх чанараа тодорхойлно гэдэг бол өөрийгөө яагаад энд байгаа вэ, би хэн билээ, би яах гэж байгаа билээ, миний авч байгаа мэдээлэл шинж тэмдэг юм уу, мөн чанар юм уу гэдгээ бодох хэрэгтэй. Ингээд нөхцөл байдлаа тодорхойлчих юм бол баримтлах бодлого буюу стратеги чинь гарч ирнэ.

Хоёрдугаарт нь Баримтлах үндсэн бодлого буюу Стратеги: Монгол Улс дэлхийд өнөөдөр юугаараа өрсөлдөх юм бэ гэвэл хэн ч тодорхой хариулт хэлж чадахгүй.

Монгол Улс юугаар өрсөлдөх вэ? Бид нөхцөл байдалтайгаа тулгарах хэрэгтэй байна. Өөрсдөөсөө ичих хэрэггүй. Нэг нүүрсний ч юмуу зэсийн уурхай улс орныг хөгжүүлсэн түүх дэлхийд байхгүй. Бид нээлт хийх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ өрсөлдөх чадвар юм. Бодох хэрэгтэй. Тэгээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхийн тулд зориг, сэтгэл байх ёстой. Үүний тулд алхамууд хэрэгтэй. Эхлээд хугацаагаа тогтоо. Тэгээд яаж өөрийнхөө шийдвэрийг хүндэтгэж ажиллах вэ гэдэг дээрээ төвлөр. Үүнд сахилга бат чухал. Дэлхийн түвшний менежерүүд ямар шалгуурыг хангасан байх шаардлагатай вэ? Хэрвээ та улс орноо дэлхийн түвшинд гарахыг хүсч байвал үүнийг бодох хэрэгтэй. Бодож үзэхэд айх юм байхгүй. Хангалттай бодсоны дараа та бүхэн гайхалтай дүгнэлтэнд хүрч баярлах болно. Бид өмнө нь шинж тэмдэг дээр суурилж хоосон зүйл төсөөлдөг байсан дүгнэлтээс өөр юм. Урагшаа алхах нэг шалтгаан ухрах мянган шалтгаан байдаг. Тиймээс урагшаа алхах шалтгаанаа олох хэрэгтэй. Хэрвээ хувь хүн ч ялгаагүй улс орон ч ялгаагүй энэ шалтгаанаа бодоод олчих юм бол зогсоох хүч байдаггүй. Хэн ч зогсоож чадахгүй гэсэн үг.

Гуравдугаарт нь хэрэгжүүлэлт буюу Алсын хараа: Уулын оргил нь оройд нь биш бэлд нь байдаг. Хүмүүс аль замаар нь явахаа сонгох хэрэгтэй. Бид дэлхийд гарахын тулд дэлхийн хэмжээгээр ярих хэрэгтэй. Дэлхийд 7 тэрбум хүн байгаа. Тэгэхээр 7 тэрбум хүнд юу хэрэгтэй байна вэ гэдгээ мэдэхийн тулд хэрэглэгчээ чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Бэлэн хувцас, тавилгаар ч юмуу гарч чадахгүй. Энэ бол маш их өрсөлдөгчтэй. Тиймээс Хятад хэмээх зах зээлээ ашиглаад Хятадад байхгүй технологийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр Хятадын хэрэглэгчдийг Монгол гээд сонсохоор “Органик” гэж бодогдохоор болгох хэрэгтэй. Ахисан шатны үйлдвэрлэл шаардахгүй зүйл хийх хэрэгтэй. Хятадад Долларын саятан 100-200 хүн байдаг. Энэ хүмүүс бол эрүүл зүйлд мөнгө хайрлахгүй. Тэгэхээр гарцаа олох хэрэгтэй. Цөмийн технологи дээр АНУ, Монгол хоёр нэг цэгээс эхэлж байна. Бидний толгой сайн ч технологи, хөрөнгө оруулалт алга. Тиймээс монголын иргэн бүр дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай болох ёстой. Энэ бол бидний ирээдүйг тодорхойлно.

Тэмдэглэсэн О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *