Categories
мэдээ нийгэм

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 296 иргэн эх орондоо ирнэ

Хонконгоос иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 06:25 цагт хөөрлөө.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх юм. Тэдний:

  • 25 нь эрүүл мэндийн шалтгаантай,
  • 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 38 нь ахмад настан, 1
  • 15 нь бусад шалтгаантай иргэн байна.

Т. Анударь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *