Өчигдөр буюу долдугаар сарын 1-ний өдрийн 23:55 цагт Буянт-ухаа ОУНБ-д Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэгээр 4 хайрцаг, 707кг буюу 20 мянган тун “Sputnik V” вакцин буужээ.
Энэхүү вакциний 10 мянган тун нь Монгол Улсын засгийн газраас ОХУ-д гаргасан вакцин худалдан авах хүсэлтийн дагуу ирж буй хоёр дахь ээлжийн вакцин бөгөөд 10 мянган тун нь хувийн хэвшилийн захиалгат вакцин юм.