Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Монголыг нэг өдөр” Соёлын Наадам өнөөдөр эхэллээ. Уг наадам нь хоёр өдрийн турш Хүй Долоон Худагийн Монгол наадам цогцолборт болох юм. Соёлын наадам 11 дэх жилдээ ийнхүү зохиогдож байгаа аж.
Уг наадмыг энэ жил Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн өмнөх жилүүдийнхээс шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлснээрээ онцлогтой юм байна.
Э.ЯНЖМАА