Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Худалдааны зохицуулалт хэрэгтэй болжээ DNN.mn

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн системд шилжээд даруй гуч гаруй жилийг ардаа үлдээжээ. Үнэ тохиролцдог дэлгүүрүүдээс өнөөдрийн бидний үйлчлүүлдэг дэлгүүрүүд, худалдааны төвүүд боломжийн хэмжээнд төлөвшсөн байна. Харин бид бүхэн туйлын өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Мэдээж нэгэнт л зах зээлийн зарчим үйлчилж, эзэн нь тухайн бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр зарж борлуулах нь түүний эрх. Гэлээ гээд гурав дахин нугалсан үнээр зарна гэдэг ер нь дэлхийн хаана ч байхгүй үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэвч эдийн засагчдын үг сонин биш. Монгол үйлдвэрлэгч орон биш учраас бараг тэр чигээрээ импортын бараагаар хэрэглээгээ хангахаас өөр аргагүй. Яах вэ холоос тээвэрлэгдэж ирдэг, хил гаалийн болон бусад татварууд нэмэгдээд дээрээс нь олох ашгаа нэмэх нь зүйн хэрэг. Харин тэрхүү бараа бүтээгдэхүүн бараг бүгдээрээ 2-5 дахин нугалсан өндөр үнээр зарагддаг. Өргөн хэрэглээний барааны үнэ ямар ихээр нэмэгдээд байгаа тухай амтай болгон л ярьж бичдэг ч тэрхүү өндөр үнэтэй нэгэнт дасчихжээ. Өндөр үнэ бүх салбарт илэрхий харагддаг. Жишээ нь, эмийн үнэ. Монголд эм тамтаггүй өндөр үнэтэй хэрнээ үйлчилгээ нь туйлын муу. Бараг үйлчилдэггүй ч юм болов уу гэж бодохоор. Ердөө хилийн цаана байх эмийн санд 1500 төгрөгөөр зарагддаг эм Монголд орж ирмэгцээ 10500 төгрөг болчихдог гэх. Энэ мэт байдал тэгээд эрүүл зүй тогтол мөн үү. Яаж ч харсан эрүүл бус тогтол байгаа биз. Гаднаас танил хүнээрээ захиж авчруулсан эмийг гурав хоног уугаад өвчин нам болж байхад эндээс авсан эмийг 14 хоног уугаад ч эдгэхгүй байх тохиолдол маш их. Яг иймэрхүү үнийн хэт хөөрөгдлийн жишээг тоочоод байвал дуусахгүй. Эм бол зөвхөн нэг л жишээ нь. Бидний жишээ болгон ярих дуртай улс орнуудад ч иймэрхүү зүйл байхгүй. Мэдээж тэд үйлдвэрлэгч орон. Гэсэн ч импортын бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэдэг. Тэглээ гээд манайхан шиг дөрөв, тав нугалдаггүй. Иймэрхүү зүйлсийг зохицуулах худалдааны хууль ч юм уу ямар нэгэн зохицуулалт ер нь хэрэгтэй болж байна даа.

Я.БАЯРБААТАР

One reply on “СОНИНЫ АРЫН НҮҮР: Худалдааны зохицуулалт хэрэгтэй болжээ DNN.mn”

ИРГЭН НЬ БҮХ ЗҮЙЛИЙГ ИМПОРТЛОДОГ УЛС МОНГОЛООС ӨӨР ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ….ЧЕНЖҮҮДИЙГ УСТГААГҮЙ ЦАГТ ЭНЭ УТГАГҮЙ ТЭНЭГ ҮНЭ ӨССӨӨР Л БАЙХ БОЛНО…ЕР НЬ МАНАЙ ХУВИЙНХАН ХУНШГҮЙ, НҮЖИГГҮЙ ЗАН ГАРГАХ ЮМ…ЭНЭ БҮХНИЙГ ЗОХИЦУУЛАХ НЬ ТӨРИЙН ХЭРЭГ… ЗАХ ЗЭЭЛ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛНА ГЭЭД ОРХИВОЛ ЭНЭ 100 ЖИЛД Ч АРИЛАХГҮЙ…ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ МОНГОЛЧУУД БУРХАН БОЛООЧОО Ч НУТАГЛУУЛЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР БАЙНА…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *