Categories
гадаад мэдээ

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад улсаа орхин гарсан бололтой DNN.mn

CNN агентлаг өөрийн эх сурвалжаас эш татан “Исламын босогчдын бүлэглэлүүд Хама хотын дараа Хомс хотыг эзлэн авч, улс төрийн 3500 хоригдлыг сулласны дараа Дамаск хотын ойролцоох, 2011 онд иргэний дайн эхэлснээс хойш Башар аль-Асадын дэглэмийг эсэргүүцэгчид хоригдож байгаа байгаа Сайедная шоронгийн хоригдлуудыг суллав. Босогчид Дамаск руу нэвтэрч эхлэх үед Сирийн нийслэл хотын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсч, олон зуун хүн онгоцонд суух хаалга руу гүйж, улс орноо орхин гарахыг оролдож байна.

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад улсаа орхин гарсан бололтой. Босогчдын талынхан Ассадыг хаана байгааг мэдэхгүй байгаа бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Учир нь Ассадын аюулгүй байдлыг хангадаг ерөнхийлөгчийн хамгаалагчид ажлын байраа орхисон бөгөөд тэд ч хаана байгаа нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ. Оросын төрийн РИА Новости агентлаг “Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудлын бүх ажилчид тарж, ажиллагаа нь бүрмөсөн зогссон” гэж мэдээлэв. The Wall Street Journal “Египет, Иорданы эрх баригчид Ассадад хандаж, эх орноо орхин гарч, сөрөг хүчний оролцоотой түр зөвлөл байгуулах санал гаргасан бөгөөд Асад өөрийн эхнэр, хүүхдүүдээ аль хэдийнэ Орос руу явуулсан” гэж бичжээ.

Харин Ройтерс агентлаг “Хомс бол Сирийн төв хэсэгт орших стратегийн чухал хот бөгөөд нийслэл Дамаск болон далайтай харилцах чухал ач холбогдолтой цэг болдог байсан. Харин одоо босогчид Дамаск хотыг эзэлж эхлэв. Босогчид үүнийг “шударга бус эриний төгсгөл” гэж нэрлэж байна” гэж мэдээлжээ. Дамаскт болж буй үйл явдлын талаар албан ёсны цорын ганц тайлбарыг тус улсын ерөнхий сайд Мухаммед Гази аль-Жалали өгч “Ерөнхийлөгч Башар аль-Асад Дамаскаас зугтсаны дараа засаглалын тасралтгүй байдлыг дэмжиж, дараагийн төр засгийнханд албаа өгөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлийн дараа Сири дэх босогчдын эвслийн удирдагч Абу Мохаммед аль-Жулани “Засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлзэж байна. Сирийн нийслэл Дамаск хотын засгийн газрын байгууллагуудад эрх мэдлийг албан ёсоор эрх мэдэл шилжих хүртэл ерөнхий сайдын мэдэлд байх болно” гэж мэдэгдэв.Тэгвэл Сирийн удирдагч асан Башар аль-Асадыг онгоц нь осолдсон, онгоцыг сөнөөхөд ата алдсан гэсэн мэдээлэл нийтийн сүжээгээр тархаж эхлэв.

Харин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн Truth Social олон нийтийн сүлжээнд “Сирид эмх замбараагүй байдал үүсээд байгаа ч тэдний аль нь ч манай найз нөхөд биш. Иймээс АНУ ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох ёсгүй. Энэ бол бидний тэмцэл биш. Энд болж байгаа бүхэн өөрийн замаараа яваг. Бид саад болохгүй!” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *