ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатны эхний тоглолтод Италийн шигшээ баг Шведэд 1:0 оноогоор хожигдсон. Харин өчигдөр орой Италийн шигшээгийн талбай болох Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод багуудын аль аль нь гоол оруулж чадаагүй байна. Ингээд эхний тоглолтын оноогоор Шведийн шигшээ баг ирэх онд Орост болох ДАШТ-д оролцох эрхтэй болжээ. Тэгвэл дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн хөл бөмбөгийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Мөн хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлснээс хойш италичууд хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ алдсан нь энэ юм.
Миланий агуу Сан-Сиро цэнгэлдэхэд 70 мянга гаруй хөгжөөн дэмцигчид цуглаж 90 минутын турш багаа дэмжсэн. Италийг тоглолтын турш бөмбөг эзэмшиж олон гоолын боломжуудыг бий болгож байсан ч Шведийн хаалгач Робин Олсен тоглолтын турш довтолгоонуудыг хааж багийн ахлагч Андреас Гранквист, Ко нар гайхалтай хамгаалж 2006 оноос хойш анх удаа ДАШТ-нд үндэсний шигшээ багаа оролцуулахаар боллоо.
Б.АМАРТҮВШИН