Categories
мэдээ нийгэм

Шүүх авто захуудыг албадан нүүлгэх асуудлыг эцэслэн шийдсэнгүй

Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Даяар хас” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэг
хэсэг болох хүсэлт хянан хэлэлцэх хуралдаан болж буй талаар бид
мэдээлсэн. Шүүхээс энэхүү асуудлыг хэлэлцээд нэмэлт нотлох баримт
шаардлагатай гэж үзсэн тул хуралдааныг хойшлуулахаар боллоо. Шүүх хурлын
дараа өмгөөлөгч К.Султанбек “1000 машины автозогсоолд үйл ажиллагаа
явуулж, худалдаа эрхэлж буй түрээслэгчид тус талбайг 2007 оноос эхлээд
найман жилийн турш “Даяар хас” компани түрээслэн эзэмшиж ирсэн. Өөрөөр
хэлбэл түрээслэгчдийн зүгээс “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг энэхүү
талбайн жинхэнэ эзэн нь гэж ойлгон гэрээ хийж түрээсийн төлбөрөө цаг
тухайд нь өгч хамтран ажиллаж ирсэн.

Гэтэл нэг жилийн өмнөөс “Эс Жи Би Юу”
гэх компани гэнэт гарч ирэн “Тус талбайг нийслэлийн Засаг дарга
Э.Бат-Үүлийн зөвшөөрлөөр өмчилж авсан тул автохудалдааны газрын чөлөөлж
өгөх”-ийг шаардаж эхэлсэн юм билээ. Харин түрээслэгчдийн зүгээс 2016 оны
аравдугаар сар хүртэл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй гэрээ
байгуулж, худалдаа үйлчилгээ явуулахаар тохиролцоонд хүрсэн тул энэхүү
шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзсэн байна.

Шүүхээс энэ асуудлыг хэлэлцээд нэмж хэдэн лавлагааг бүрдүүлж өгөх
шийдвэр гаргасан бөгөөд автозахуудыг нүүлгэх тухай тогтоолын төслийг
түдгэлзүүлэх тухай эцсийн шийдвэрийг гаргасангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *