Categories
мэдээ нийгэм

​ШӨХТГ-аас “Магнай трейд”, “Сод монгол”, “Тэс петролиум” ХХК-иудыг шалгажээ

Image result for Шатахуун түгээх станцуудШӨХТГ-аас нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт /тандалт, судалгаа/-ын ажил хийжээ.

Хяналт шалгалтын явцад “Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс петролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад Аи-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтандаа хязгаарлалт хийсэн байдалтай байна.

Тухайлбал, “Тэс петролиум” ХХК-ийн хувьд нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 салбар /ШТС/-тай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26-н салбараас Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг 6-н салбартаа Аи-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийжээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын газраас тогтмол нэгтгэн гаргаж тус агентлагт ирүүлдэг. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 1470, Аи-92 автобензин 1630, дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус жижиглэнгийн үнээр борлогдож байна.
“Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс петролиум” ХХК-иудын зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтадаа хязгаарлалт хийсэн үйлдлийг нарийвчлан шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *