Categories
мэдээ нийгэм

Шүд эмчлүүлэх явцад өвдөнө гэх ойлголт орчин үед байхгүй болсон

“UB dent” шүдний эмнэлгийн их эмч Б.Ганхуяг, Э.Батмагнай нартай ярилцлаа.

-Танай эмнэлэг шүд, амны хөндийн япон технологийг Монголд нэвтрүүлж буй гэсэн. Эмнэлгийнхээ давуу тал болон шинэ технологийн талаар ярихгүй юу?

-Манай эмнэлэг шүдний төрөл бүрийн эмчилгээ оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийг цогцоор нь нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн Япон, Америк, Солонгос зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн эмч нартай хамтран ажиллаж байна.

Япон технологи гэдэг бол хамгийн чанартай, өндөр технологи. Ийм технологиор шүдэнд ломбо тавиуллаа гэхэд арван жил, цаашлаад насан туршийн баталгаа болдог онцлогтой. Ломбо тогтохгүй шүдтэй хүн гэж байдаг. Тийм хүмүүс япон технологиор эмчилгээ хийлгээд үзэхэд алдах зүйл байхгүй.

-Тэгэхээр танай эмнэлэгт ашиглаж буй тоног төхөөрөмж, аппаратууд Японых гэсэн үг үү?

-Ихэнх багаж, материалаа Японоос оруулж ирдэг. Авагддаг, авагддаггүй хиймэл шүд болон бусад бүх төрлийн эмчилгээг зөвхөн япон гэлтгүй дэлхийд гарч ирж буй хамгийн сүүлийн үеийн технологиор хийж байгаа. Тухайлбал, манайх имплант шүд хийнэ. Энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч шилдэг долоон компанийн нэг болох АНУ-ын “Био-Хоризон”-ы материалыг имплант шүд хийхдээ ашиглаж байна. Энэ бол дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг гэсэн үг. Та өнөөдөр АНУ, Герман, Франц, Англи гээд аль ч орны шүдний эмнэлэгт очиход яг бидний үзүүлж буй үйлчилгээг авна.

-Имплант гэж ямар шүдийг хэлээд байна вэ?

-Орчин үеийн технологиор хийж буй хиймэл шүд гэж ойлгож болно. Имплантыг хөндлөнгөөс харахад бусад шүднээс ялгагдахааргүй хийдэг болсон. Гол төлөв имплантыг нэгээр нь суулгадаг бөгөөд шаардлагатай бол зэрэгцүүлэн нийлүүлдэг. Өвчтөн хиймэл ёзоорыг суулгасны дараа эдгэрэх хүртэл гурваас зургаан сарын хугацаанд хаана ч явж болно. Имплантыг өсвөр нас өнгөрсний дараа буюу ясны ургалт бүрэн гүйцсэний дараа суулгадаг. Мөн гоо сайхны зориулалтаар хийлгэдэг. Өнөө цагт гадны төдийгүй манай Монголын алдартай одод имплант шүд их хийлгэх болсон. Мэдээж хэрэг ийм төрлийн шүдэнд давуу тал олон. Имплант шүдийг тэр дор нь суулгаж болдог онцлогтой. Эмчилгээний дараах хүндрэл багатай, өөрийн шүд шиг эдэлгээ сайн даадаг.

-Сүүлийн үед хүүхнүүд гэлтгүй эрчүүд шүднийхээ гоо сайханд анхаардаг болсон. Ялангуяа шүд цайруулах талын аргуудыг туршиж үзэх болжээ. Өнгөлөх, пааландах, холливуд смайл зэргийн ялгаа болон үр дагавруудыг танилцуулахгүй юу?

-Сүүлийн үед эрүү нүүрний эмчилгээ, гоо сайхан эрчимтэй хөгжиж байна. Эмнэлгүүд ч гэсэн зах зээлийн өрсөлдөөний жамаар шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Манай эмнэлэг л гэхэд зажлуурын булчин томорсноор нүүр өргөн, хацар томтой болохыг жижгэрүүлэх “V-Line Botex” эмчилгээ хийдэг. Мөн хүнтэй ярилцаж байхдаа шүлсээ цацаад байдаг хүмүүс шүлс асгаралтын эсрэг “гиперсалавици” гэж эмчилгээг хийлгэх боломжтой. Харин шүд цайруулах эмчилгээний тухайд шүдийг өнгөлөх, пааландахдаа хамгийн сүүлийн үеийн технологи дээр тулгуурлаж, хийдэг. Мөн холливууд смайл эмчилгээг хийж байгаа. Ер нь шүд цайруулах эмчилгээг дэлхий нийтээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрсөн учраас элдэв сөрөг нөлөө байхгүй. Зарим хүмүүс сийгдэг үү, шүд нимгэрдэг үү, халуун хүйтэн зүйл уухад хөндүүрлэх үү гэхчилэн асуудаг. Стандартын дагуу зөв цайруулалт хийвэл ийм зүйл огтхон ч тохиолдохгүй.

-Хиймэл шүдний тухайд мөн олон янзын сонголттой байдаг. Шүд хийлгэх гэж буй хүн алийг нь сонгохоо мэдэхгүй байх шиг байдаг?

-Хиймэл шүд материалаасаа хамаараад олон янз. Дан шаазан, металл шаазан, гүүрлэсэн авагддаггүй шүдэлбэрүүд хийдэг. Энэ шүд нь олон шүдийг авагддаггүй байдлаар хийхэд тохиромжтой. Гоо сайхан харагдахын зэрэгцээ зажлалтыг бүрэн сэргээж, богино хугацаанд хийгддэг эмчилгээ гэдгээрээ онцлогтой. Шүдийг авахуулсан даруйдаа хийлгэх хамгийн зөв хувилбар юм. Настай хүмүүсийн хувьд авагддаг шүд зүүх шаардлагатай болдог. Энэ үед нь энгийн болон уян хуванцар шүдэлбэрүүдээс гадна авагддаг метал, авагддаггүй шаазан бүрээсийг шүдний хосолсон түгжээт хэлбэрээр хийдэг болсон.

-Шүдээ эмчлүүлэхээс айдаг хүмүүс бий. Орчин үед шүдийг өвтгөлгүйгээр эмчилдэг технологи гарчихсан уу?

-Манай монголчууд эмч хүнийг хүүхдэдээ багаас нь буруугаар ойлгуулдаг. Тухайлбал, тариа хийлгэнэ, өвдөнө гэж хүүхдийг айлгадаг. Ийм хандлагаар яриад эхлэхээр хүнд мэдээж айдас төрнө. Тийм учраас монголчууд зөв арга, зөв хандлагыг хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй. Аливаа зүйлийг эхнээс нь зөв арга барилаар хийгээд явбал сөрөг үр дагавар гарч ирдэггүй. Хүүхдийг багаас нь шүдийг нь тогтмол үзүүлээд явбал ямар ч айдасгүй болно гэсэн үг. Орчин үед эмчилгээний аргууд улам нарийсан, боловсронгуй болсон шүү дээ. Шүдийг авахгүйгээр эмчлэх бүрэн боломж нээгдсэн. Ямар ч үрэвсэлтэй шүд байсан эмчлэх боломж улам нэмэгдэж байгаа. Ёзоор үлдсэн ч байсан эмчлүүлж, бүтэн болгох боломжтой. Хамгийн гол нь мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь маш чухал. Харин эмчилгээний явцад өвдөнө гэх ойлголт үгүй болоод удаж байна.

-Хүүхдийн сүүн шүдний эмчилгээний талаар ярихгүй юу. Хорхойтохоос сэргийлсэн янз бүрийн түрхлэгүүд их байдаг?

-Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол угаах, мэргэжлийн эмчид тогмол үзүүлэх, цоорлоос сэргийлэх фторт түрхлэгүүд түрхүүлэх хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн үед бага насны хүүхдэд тусгайлан түрхдэг фторт түрхлэгүүдийг эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой болсон. Мөн араа шүдний цоорлоос хамгаалах ховлын наалт гарсан байгаа. Энэ нь шүдийг таваас арван таван жил хүртэл цоорлоос хамгаалдаг юм.

-Сүүлийн үед монголчуудын дунд шүд болон амны хөндийн эрүүл ахуй ямархуу хэмжээнд байгаа вэ. Шүдний ямар өвчлөл зонхилж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Монголчуудын хувьд амны хөндийн цоорол өндөр үзүүлэлттэй байдаг. Тухайлбал, бага насны хүүхдийн шүдний өвчлөлийн цоорол 95 хувийг эзэлж байна. Бас гажиг ургалт ихээхэн зонхилдог. Харин залуучууд, дунд эргэм насныхан араа болон үүдэн шүдээ эрт авахуулснаас болоод нүүр амны муруйлт, гажиг үүсч байгаа. Мөн шүдээ авахуулчихаад хиймэл шүд хийлгэхгүй удаан явснаар маш их сөрөг талыг авчирдаг. Хиймэл шүд хийх боломжгүй болох, нүүр ам сунаж муруйдаг болно. Мэдээж хэрэг урьдчилан сэргийлэхийн тулд эмчид тогтмол үзүүлж, заавар зөвлөмжийн дагуу дагнан эмчлүүлэх хэрэгтэй. Одоо цагт залуучууд араа шүдийг авахуулах нь ихэсчээ. Энэ бол маш буруу. Учир нь таны гоо сайханд сөрөг нөлөөтэй төдийгүй хэл ярианд өөрчлөлт ордог, хүний нүүрний гадаад төрх муруйх, хазайх улмаар шаймийж харагдах зэрэг шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол зарчим бол дундаж насны хүмүүс зургаан сард нэг удаа, хүүхэд гурван сард нэг удаа тогтмол эмчид үзүүлж байх ёстой. Шүдний өвчнийг бага дээр нь эмнэлэгт очвол эмчилгээний хүндрэл байхгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэдэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Тус эмнэлэг “Ардын эрх”-ийн автобусны буудлын зүүн талд, “Астра” төвийн хоёрдугаар давхарт байрладаг ажээ. Урьдчилж цаг авах бол 96664191, 70004191 дугаарын утсаар холбогдох юм байна.

С.АЛТАН

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *