Categories
мэдээ нийгэм

Шинээр цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хангалтгүй байгаатай холбогдуулан төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулах хүсэлтийг иргэдээс хүлээж авч байна. Хүсэлтийг Нийслэлийн боловсролын газар энэ оны наймдугаар сарын 05-наас 12-ний өдрийг дуустал хүлээн авахаар шийдвэрлэжээ. Тиймээс сонирхож буй хүмүүс сургалтын үйл ажиллагаа явуулах байр бэлэн бол Нийслэлийн боловсролын газарт хандан журмын дагуу материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна.

Нийслэлийн боловсролын газрын хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо. Багшийн хөгжлийн ордон.

Утас: 99813118 99106769

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *