Энэ сарын сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улс дахь өөрийн дипломат үйл хэргээ албан ёсоор эхлүүллээ.
Элчин сайд Буанган нь 1988 онд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар нээгдсэнээс хойш Монгол улсад томилогдсон арван гурав дахь элчин сайд юм. Монгол Улсад томилогдохоосоо өмнө Элчин сайд Буанган Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин хот дахь Элчин сайдын яаманд Хэвлэлийн атташе, Парис болон Абиджан хотуудад дипломат ажилтнаар ажиллаж байжээ. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв.
Элчин сайд Буанган хоёр орны хамтын ардчилсан үнэт зүйлс болон суурь эрх чөлөөг эрхэмлэх үзэл дээр тулгуурлан Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, хараат бус байдлыг хөхиүлэн дэмжих болон эдийн засгийг төрөлжүүлэх үйл хэргийг дэмжин ажиллах юм.