Шинэ оны нарыг харахаар хүмүүс нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг зорьдог билээ. Тэгвэл замын цагдаагийн алба энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.
Иргэд та бүхэн шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе! Замын цагдаагийн хамт олон.
О.ӨНӨР