Categories
гадаад мэдээ

“Шилдэг найруулагч”-ийн шагналыг The Revenant киногоороо найруулагч Алехандро Иньяритту хоёр дах удаагаа хүртлээ

leoОскарын 88 дах удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна. “Шилдэг найруулагч”-ийн шагналыг энэ жил The Revenant киногоороо найруулагч Алехандро Иньяритту хоёр дах удаагаа хүртэж байна. Тэрээр түрүү жил Birdman киногоор Оскарын эзэн болж байсан юм. Түүний найруулсан уг кино мөн тус наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртээд байгаа билээ. Харин одоо тус киноны гол дүрийг бүтээсэн Леонардо де Каприог “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч магадгүй гэсэн хүлээлт байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *