Categories
мэдээ спорт

Шатарчид анхны хожигдлоо хүлээв

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын тав дахь өдөр Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв.

Тус олимпиадын эхний дөрвөн өрөгт хоёр хожиж, хоёр тэнцээд байсан манай эрэгтэй баг Чехийн шатарчдад 3,5:0,5 оноогоор /С.Билгүүн өрсөлдөгчтэйгээ хайнцаж, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ нар хожигдов/ ялагдаж Монголын эрэгтэй баг 6 оноотой 53 дугаар байрт бичигдлээ. Тус олимпиадын эхний дөрвөн өрөгтөө гурав хожиж, нэг тэнцсэн амжилтаар тэмцээнийг хошуучлагчдын нэгд явсан Монголын эмэгтэй баг тав дахь тавилдаа Германы багт 3:1- ээр хожигдлоо. Тухайлбал, А.Энхтуул, Т.Мөнхзул нар хайнцаж, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар хожигдлоо. Ингэснээр эмэгтэй баг 7 оноотой хэвээр 22 дугаарт бичигдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *