Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.

Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.

Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.

Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.

Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.

Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.

Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр (2022.01.08-09) үргэлжилж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад “Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай” гэв.

Тэрбээр мөн 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.

Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцжээ. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ.

Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг Швейцар системээр 8 өрөг явуулж, медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулсан юм.

Эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзол хангаад байна.

Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна

Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулах болсон талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр мэдээлэв.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-нд тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, энэхүү оюуны спортыг залуу үедээ өвлүүлж сургах зорилгоор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгож зохион байгуулж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 9 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулахаар шийдвэрлээд байгааг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэллээ.

Харин Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат Монголын шатрын холбоо 2020 онд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан цахимаар олон удаагийн тэмцээн зохион байгуулсан. Энэхүү туршлагадаа тулгуурлан цахимаар явуулахаар тохиролцож, бэлтгэл ажлыг хангаад байгааг дурдлаа.

Уламжлалын дагуу УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хамтран зохион байгуулах Шатар сонирхогчдын тэмцээний хагас шигшээ тоглолтыг 2021 оны 01 дүгээр сарын 16-17-нд аймаг, нийслэлийн шатрын холбоод орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болж, өнөөдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа аж. Тэмцээнийг lichess.org флатформоор зохион байгуулах тул бүртгүүлсэн иргэдийг тухайн хаягаар нэвтрэн хувийн хаягаа нээхийг анхаарууллаа.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тусад нь зохион байгуулах гэж буй явдал юм. Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ, шигшээ гэсэн хоёр үе шаттайгаар, аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг дөрвөн бүс болгож явуулна. Харин эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-нд зохион байгуулах юм байна.

Уламжлалын дагуу уг тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчдын хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид lichess.org платформд бүртгүүлж, вэбкамер бүхий комьпютер ашиглаж оролцох боломжтой аж.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан 40 шатарчин болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэл шатарчин 2021 оны 01 дүгээр сарын 24-нд болох шигшээ тэмцээнд оролцож, 8 өрөг тоглож аваргаа тодруулна. Харин эмэгтэй шатарчдын шигшээ тэмцээн энэ сарын 23-нд болох юм.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад Улсын Их Хурлын даргын Өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч, чансаа 1800 (эмэгтэй 1600) хүртэл болон чансаагүй шатарчин, түшээ нарт УИХ-ын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Найм дахь удаагаа болох тус тэмцээний талаар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй шатар сонирхогчид тус тэмцээнд оролцсон. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна. УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг нь шатрын спортыг орон даяар жигд хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй оролцуулах гол зорилготой. Энэ зорилго жилээс жилд биелэгдэж, сүүлийн гурван жилд оролцогчдын тоо нэмэгдэн, цар хүрээ нь улам өргөжиж байна гэлээ.

Дараа нь Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар, оюуны спортын оргил болсон шатрын спортын тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулж байсан үе үеийн УИХ-ын дарга нар, УИХ-ын Тамгын газарт нийт шатарчид, шатар сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд найм дахь удаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан хамгийн өргөн хүрээнд зохион байгуулдаг. Тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ирж оролцдог болсноос гадна энэ жилээс манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастерийн зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулдаг уламжлал тогтсон юм.

Тэмцээн гурван үе шаттай болно.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар 2019 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд, харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тухайн орон нутагт нь зохион байгуулна.

Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2017 онд УИХ-д шатрын спортыг дэмжих лообий бүлэг байгуулагдсан бөгөөд тус лообий бүлэг оюуны энэүү спортыг өндөр түвшинд хөгжүүлэхийг зорьдог юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд Швейцарь системээр нийт 8 өрөг тоглож, өнөөдөр аваргуудаа тодруулна.

Ингээд 14.00 цагийн байдлаар дүнг танилцуулбал:

Эмэгтэй

Эрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2019.01.05) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсч байгааг тэмдэглэв. Тэрбээр мөн “Энэ жилийн тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо.Баянхонгорт 626 Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин тэмцээний анхан шатанд өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл юм. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарч Улсын аваргаа тодруулахаар өнөөдөр энд хуран цуглаад байна.

Монголын шатарчид, ялангуяа өсвөр залуу үеийнхэн гайхалтай сайхан амжилт үзүүлж, монгол хүний оюуны чадавхийг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгааг бид мэднэ. Зөвхөн 2018 онд л гэхэд сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол шатарчин Б.Баярмаа хошой аваргаар тодорч, сурагчдын дэлхийн болон Азийн аваргууд төрж, дэлхийн шатрын олимпиадаас манай эрэгтэй шатарчид мөнгөн медаль хүртлээ.

Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдад Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Ганболдын Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Эрдэнэбаатарын Одгэрэл нар амжилттай оролцож байна.

Өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих болно.

Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын тамгын газар ажиллаж, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай юм.

Нээлтийн ажиллагаанд мөн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэллээ.

Дараа нь дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй баг тамирчдыг индэрт урьж, баяр хүргэсэн юм. Нээлтийн ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулдаг энэхүү тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.

Ховд аймгийн Алтай сумаас буюу 360 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцаж байсан Д.Найдан “Нутаг нутгийн шилдэг тамирчид ирж тоглодог энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Миний хувьд зургаан удаагийн тэмцээнд оролцсон. Жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, өрсөлдөөн ширүүн болж байна” хэмээв. Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас оролцож байгаа эмэгтэй тамирчин М.Хэнчбиш “Сумын аваргаас шалгараад аймгийн аваргад 20 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Аймгийн аваргаас шалгараад өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцоод долдугаар байранд шалгарсан амжилтаа ахиулахыг зорино” гэлээ. Тэмцээний дундуур ерөнхий шүүгч, Олон улсын шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Очоос зарим мэдээллийг тодруулахад, шигшээ тэмцээнд хагас шигшээ тэмцээн буюу аймаг, дүүргийн аваргаас шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 35 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний онцлог орон нутагт маш өргөн дэлгэр болсон. Зарим аймагт 600 гаруй тамирчин анхан шатанд өрсөлдсөн. Шигшээ тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Швейцарь системээр найман өрөг тоглоод дүнгээ гаргана” гэв. Насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогчид өрсөлддөг энэхүү тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд аваргалсан эрэгтэй, эмэгтэй шатарчин Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.11.10/ Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд зэрэг эхэллээ. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч Улсын Их Хурлын Тамгын газар, хамтран зохион байгуулагч Монголын шатрын холбооны төлөөлөлБагануур дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо. Багануур дүүргийн хувьд эрэгтэй 36, эмэгтэй 22 шатар сонирхогчид тэмцээнд оролцож байна. Тэд 7 өрөг тоглож аваргаа шалгаруулах юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны тэмцээнд Багануур дүүргийн иргэн Ц.Нямдаваа мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ жил тус дүүрэг амжилтаа ахиулах зорилго тавьж, залуу шатарчид гарч ирсэн гэдгийг онцолж байсан юм.Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэлж байгаа бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох юм.

Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч,УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар нар өнөөдөр (2018.11.05) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдагийн нэг нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилладаг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, Монголын шатрын холбоо, шатар сонирхогчдод талархал илэрхийлье” гэв.

Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй гурав, эмэгтэй гурван шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. М.Энхболд даргын ивээл дор гурав дахь жилдээ болох гэж байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Мөн энэхүү тэмцээнд БНСУ, ХБНГУ, Унгар, Шведийн Вант Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд оролцох хүсэлтээ ирүүлснийг Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар мэдээлсэн.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, энэ жилийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын чансаа өндөр болсон. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтойг хэллээ.

Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд, дүүргийн тэмцээнээс эрэгтэй зургаа, эмэгтэй гурван шатарчинг тус тус шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг шатарчинг, нийслэлийн аварга шалгаруулахтэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй есөн шатарчинг тус тус шалгаруулан 2019 оны шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Хагас шигшээд шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагуудаас урилгаар 30 хүртэлх шатарчин оролцож оюун ухаанаа сорино гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.07) өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм.

Харин эрэгтэй 91 шатарчин оролцож Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн эрэгтэй шатарчдаас дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, тавдугаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр нар тус тус шалгарч үлдэв.

Тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчиддаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчидад “Дэд мастер”-ын цол олгохоор болсоныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг түрүүлэх болтугай” гэж хүсээд хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-аас зохиодог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд тус тэмцээнийг нээж хийж үг хэлж дараа нь эхний нүүдлийг шатрын Их мастер Ц.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ. Хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 140 гаруй тамирчин өнөөдөр улсын аваргын шигшээ шатны тэмцээнд өрсөлдөж байна.

Тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно. Энэ жилийн тэмцээний онцлог нь дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно. Тэмцээнд оролцох зардлыг зохион байгуулагч тал хариуцах юм.

Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг. Шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *