Categories
нийгэм цаг-үе

Шатахуун хэрэглэгчдийн холбоо: Бидний зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж байна DNN.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ” 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэц унагасан.

Энэхүү хуульийг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр УИХ-аар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан. Бидний зургаан жилийн хөдөлмөр байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бидний олон жилийн судалгаа, шинжилгээг огт авч хэлэлцэхгүйгээр энэ хуулийг өөрийн үзэмжээр, нийгэмд хүрсэн сэдвийг хууль, цаас болгож УИХ-д оруулснаар өнөөдрийн ҮХЦ-д унасан гэж үзэж байгаа. Эрхзүйн хувьд маш зөв тодорхойлолтоор унагаасан байна лээ.

Хийсвэр ойлголтоор хуулийн төсөл батлуулсан нь ҮХЦ дээр унаж байгаа юм. Тиймээс мэдэхгүй салбар руугаа битгий орооч ээ. Мэргэжлийн холбоод нь зургаан жил судлачихсан асуудал ш дээ. Бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад харамсаж байна” гэлээ.

Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “2020 онд 12 вагоноос дээж авсан шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байна. Бүх компаниуд зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байгаа ч зөрчлөө хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. 2021 онд ковидын үеэр тухайн үед ШӨХТГ-ын даргааар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн захирамжаар мөн шалгалтын ажил явуулсан. Бүх агуулах, клонкуудад зөрчил илэрсэн. Тухайн үед ажлын үр дүнгээ ч тайлагнаж байсан. Гэвч өнөөдөр шүүхийн шатанд л явж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүний хийсэн хөдөлмөрийг үгүйсгээд улс төрийн сэдэв болгодгоо одоо боль. Сошиал орчинд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий Бага тэнгэрийн аманд хаустай боллоо гэсэн мэдээлэл явж байна. Үнэхээр ийм асуудал байгаа бол гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Цаашдаа УИХ-ын гишүүд хууль батлахдаа мэргэжлийн холбоод, эрдэмтдийн үгээ сонсож онол практикаа хослуулж хууль батлаач гэж уриалмаар байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *