Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гэр есдүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Одоогийн байдлаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа хяналт тавьж ажиллаж байгаа аж.